Friday, May 19, 2017

УЛС ТӨР СУДЛААЧ ХУАН ХОСЕ ЛИНЦ СТРОЧ ДЕ ГРАСИА

Хуан Линц
Мэндэлсэн он:
1926 оны арванхоёругаар сарын 24
Мэндэлсэн газар:
ХБНГУ, Бонн хот
Бие барсан он:
2013 оны аравдугаар сарын 1 (86 насандаа)
Бие барсан газар:
АНУ, Коннектикут муж улс, Нью-Хайвэн
Харьяалал:
 ХБНГУ
 Испани
 АНУ
Үйл ажиллагааны төрөл:
Улс төрийн шинжлэх ухаан
Ажлын газар:
Эрдмийн зэрэг:
Улс төрийн шинжлэх ухааны доктор
Эрдмийн цол:
Профессор
Альма-матер:
Мадридын Комплутэн Их Сургууль
Колумбын Их Сургууль
Гавьяа, шагнал:
Нийгмийн шинжлэх ухааны салбар дахь Астурын ханхүүгийн шагнал (1987 он)
Улс төрийн шинжлэх ухааны салбар дахь Юхан Швттагийн нэрэмжит шагнал (1996 он)
Хуан Хосе Линц (Герман хэлнээ: Juan Linz, Juan José Linz, бүтэн нэр — испани хэлнээ: Juan José Linz Storch de Gracia1926 оны арванхоёрдугаар сарын 24, ХБНГУ, Бонн хот — 2013 оны аравдугаар сарын 1, АНУ, Нью-Хайвэн) — нь Америкийн цолгорсон улс төр судлаач, Йелийн Их Сургуулийн профессор, транзитологи буюу шилжилт судлалын ухаанаар мэргэшсэн нэрт эрдэмтэн болно.
Цадиг намтар
Эцгийн талаасаа герман, эхийн талаасаа испани цустай нэгэн. 1926 онд мэндэлсэн. Эхийн хамт 1932 онд Германаас Испани руу шилжсэн. Дунд сургуулиа дүүргээд Мадридын Комплутен Их Сургуульд хууль цааз, эдийн засаг, худалдаа арилжаа, улс төрийн шинжлэх ухаанаар суралцан төгсч, 1959 онд Колумбын Их Сургуульд “ХБНГУ-ын улс төрийн намуудын нийгмийн үндэс” сэдвээр социологийн ухааны докторын зэрэг горилсон. 1961 оноос Колумбын Их Сургуульд, 1968 оноос Йелийн Их Сургуульд багшлах болсон. Түүний судалгааны ажлын хүрээнд Испаны улс төрийн амьдралын талаарх судалгаа томоохон байр суурь эзэлдэг.
Хуан Хосе Линц Бэркли, Стэнфорд, Хэйдэлбэрг, Мюнхен, Берлин, Флорнэнцийн их сургуулиудад зочин профессороор ажиллаж байсан. Европын Академи, Америкийн Урлаг, Шинжлэх Ухааны Академи, Британы Академийн гишүүн, 1976 оны Гранадын, 1992 оны Жоржтаун, Марбург, Мадридын Их Сургуулийн хүндэт доктор Хуан Хосе Линц Строч де Грасиа 2013 оны аравдугаар сарын 1нд АНУ-ын Коннектикут муж улсын Нью-Хайвэн хотноо 86 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн.

Хуан Хосе Линц “Ардчилсан дэглэмүүдийн уналт” (The Breakdown of Democratic Regimes, 1978), “Ардчилсан шинжилт, бэхжилтийн асуудлууд: Өмнөд Европ, Латин Америк, посткоммунист Европын орнууд” (Problems of Democratic Transition and Consolidation: Southern Europe, South America, and Post-Communist Europe, 1996), “Тоталитари болон авторитари дэглэмүүд” (Totalitarian and Authoritarian Regimes, 2000) зэрэг олон тооны ном гаргасан байдаг. 


No comments:

Post a Comment