Японы нэртэй улс төр судлаач Иногучи Такаши
(Inoguchi Takashi; 猪口 孝 \いのぐち たかし\; 1944 оны нэгдүгээр
сарын 17 нд мэндэлсэн) – Ниигата Мужийн Их Сургуулийн
ерөнхийлөгч, Токио Их Сургуулийн профессор нэгэн. Улс төрийн онол, олон улсын
харилцаагаар мэргэшсэн эрдэмтэн. 1974 онд Массачусэтсийн Технологийн Дээд
Сургуульд докторын зэрэг горилсон.
Ниигата мужийн
Ниигата хотноо мэндэлсэн. Англи, Орос, Хятад, Солонгос хэлтэй. Женевийн Их
Сургууль, Австралийн Улсын Их Сургууль, Харвардын Их Сургууль, Токио Их
Сургууль, Ниигата Мужийн Их Сургуульд багшилж байснаас гадна НҮБ-ын ерөнхий
нарийн бичгийн даргын орлогчоор ажиллаж байв. 2009 оны дөрөвдүгээр сараас
Ниигата Мужийн Их Сургуулийн ерөнхийлөгчөөр сонгогдон өнөөг хүртэл ажиллаж
байна.
Олон улсын
харилцаа, улс төрийн онолын сэдвээр олон тооны ном гаргасан учир Японид
төдийгүй дэлхий дахинаа нэр түгсэн. Сэйжи рирон буюу Улс төрийн онол (猪口孝。 政治理論。猪口孝編者。東京: ミネルヴァ書房、2015。) зохиол Иногучи
Такашигийн тулгуур бүтээлийн нэгд тооцогддог. Уг номондоо Өрнөдөд
хөгжиж буй улс төрийн судалгааны илэрхий нэг дутагдалтай тал нь ямар нэгэн үзэл
санаа, онолыг Өрнөдийн орнуудтай холбон үзэж, түүгээр бүхнийг тайлбарлах
зорилго тавьдагт оршино. Гэвч Өрнөдийн болон Өрнөдийн бус улс төрийн шинжлэх ухаан гэж байх боломжгүй юм. Гагцхүү авраамын (Өрнөдийн) болон дармын (Дорно Дахины) уламжлал
дээр суурилсан нэгдмэл улс төрийн шинжлэх ухаан байдаг гэсэн санааг дэвшүүлжээ.
Түүний үзсэнээр, Авраамын уламжлал христос, ислам, иудаизмын соёлтой холбоотой
бол дармын соёл нь буддизм, индуизм, даосизм, синто соёлын сурталтай
холбогдоно. Эхний уламжлалд үзэл санаа, онолыг тодорхой нэг стандартад
захируулж, түүгээр бүхнийг тайлбарлах гэж зорьдог бол хоёр дахь уламжлалд олон
янзын үзэл санаа, онолыг хүлээн зөвшөөрч хүндэтгэхийн зэрэгцээ харилцан зэрэгцэн
оршихыг хүлээн зөвшөөрдөг гэжээ. Ингочи Такашигийн уг санааг судлаачид улс
төрийн судалгаанд үзэл баримтлал, арга зүйн томоохон ач холбогдолтой гэж үзсэн
байна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг Иногучи Такашигийн доорх цахим хаягаар үзэх
боломжтой: https://www.t-inoguchi.com
МОНГОЛЧИЛСОН:
ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ, УДИРДЛАГЫН
АКАДЕМИЙН ДОКТОРАНТ, УЛС ТӨР СУДЛААЧ НЯМААГИЙН ОТГОНБАЯР
No comments:
Post a Comment