Жеймс
Бернхем
|
|
James
Burnham
|
|
Үйл
ажиллагааны төрөл:
|
Гүн
ухаантан, социологич, эдийн засаг, консерватизмийн онолч нэгэн
|
Мэндэлсэн он:
|
1905
оны арваннэгдүгээр сарын 22
|
Мэндэлсэн газар:
|
Чикаго
хот
|
Харьяалал:
|
Америкийн
Нэгдсэн Улс
|
Бие барсан он:
|
1987
оны долдугаар сарын 28 (81
насандаа)
|
Бие
барсан газар:
|
АНУ,
Коннектикут муж улс, Кент
|
Гавьяа,
шагнал:
|
Жеймс
Бернхем буюу Бёрнхем (Англи хэлнээ: James Burnham; 1905 оны
арваннэгдүгээр сарын 22, Чикаго хот — 1987 оны
долдугаар сарын 28, АНУ, Коннектикут муж улс, Кент) — нь Америкийн гүн ухаантан, социологич, эдийн
засагч, Нью-Йоркийн Улсын Их Сургуулийн профессор (1929-1953 он). Консерватизмийн
онолч нэгэн.
Цадиг
намтар
Жеймс
Бернхем 1905 оны арваннэгдүгээр сарын 22 нд АНУ-ын Иллинойс муж улсын Чикаго
хотноо Английн цагаач Клаудэ Жорж Бернхем (Claude George Burnham)-ийн гэрт
мэндэлсэн. Оксфордын Их Сургуулийн Баллиол Коллежийг дүүргэсэн. 1929 оноос
Нью-Йоркийн Улсын Их Сургуулийн профессороор ажиллах болсон. Их сургуулийн
профессороор томилогдсон тэрээр радикал үзэл бодол бүхий янз бүрийн сэтгүүлтэй
хамтарч ажиллах болсон бөгөөд Сидней Хуктай хамтран Америкийн Ажилчны Намыг
үүсгэн байгуулжээ. 1934 онд уг намаа Америкийн Коммунист Холбоотой нэгтгэхийн
төлөө тэмцсэн. Энэ үеэс эхлэн Оросын нэрт хувьсгалч Лев Троцкийтой ойр дотно
холбоо тогтоон харилцах болсон.
1939 он
хүртэл Америкийн троцкист үзэлтнүүдийн удирдагч нарын нэг байжээ. Сүүлээр
марксист философи, диалектик материализмийг хурцаар шүүмжлэх болсон.
Америкийн
Социалист намын троцкистуудаас салж, Ажилчны Социалист Намыг үүсгэн байгуулсны
дараах хэдэн жилийн хугацаанд Бернхем троцкист бүлэглэлийг дотроос нь хагалан
бутаргаж, ЗХУ-ыг цэвэр ажилчин ангийн улс болгох гэсэн Троцкийн онолын эсрэг Макс
Шахтманы хамт тэмцэх болсон. Үзэл санааны хувьд хэт зүүний троцкист байр
сууринаас барууны консерватив байр сууринд шилжсэн.
1941 онд
капиталист нийгэм удирдлагын шинэ анги бүхий “менежерүүдийн нийгэм” болж
шинэчлэгдэж буй тухай өгүүлсэн «The Managerial
Revolution» («Менежерүүдийн хувьсгал») нэртэй бүтээлээ нийтлүүлсэн.
Хөрөнгө,
үйлдвэрийн хэрэгслийг өмчлөх, эзэмших үйл явцаас удирдлагын үүргийг тусгаарлан
авч үзсэн бөгөөд энэ ч үүднээс зохион байгуулагчдын шинэ ноёрхогч анги
капиталист өмчтөнгүүдээс үл хамаарч бүхэл нийгмийг удирдах чадвартай болсон
хэмээн сурталчилсан.
1947 онд
уг бүтээлийг «Зохион байгуулагчдын
эрин үе» нэртэйгээр франц хэлнээ хөрвүүлсэн байна. Энэ ном
сүүлээр хэт консерватив бүлэг болох Соёлын Эрх Чөлөөний Холбоо (Association for Cultural Freedom)-ны тунхаг бичиг болж хувирсан.
Дэлхийн
хоёрдугаар дайны дараа консерватизмийн томоохон онолч гэгдэж олноо нэр
цолгорсон. «Коммунизмийн зэрлэгшилт»-ээс хүн
төрөлхтнийг аврах цорын ганц найдвар болсон АНУ-ыг хамгаалж, ЗХУ тэргүүтэй
социалист орнууд, тэрчлэн марксизмийн үзэл санааг хурцаар шүүмжилж байсан.
Жеймс
Бернхем «Миний бие
Париж, Лондон, Ром, (…) ерөөсөө нийт өрнийн соёл иргэншлийг үгүй хийхээр заналхийлж буй бөмбөгийг
Сибирь юм уу Кавказад байршуулахын эсрэг байна (…). Гэхдээ таван жилийн туршид Өрнөд Европын эрх чөлөөний
цорын ганц баталгаа гэгдэж байсан Лос Аламосод (…) бөмбөг байршуулахын төлөө байна» хэмээн
мэдэгджээ.
1983 онд
АНУ-ын ерөнхийлөгч Рональд Рейган түүнийг Ерөнхийлөгчийн Эрх Чөлөөний Төлөө
Медалиар шагнажээ. Америкийн эрдэмтэн, улс төр
судлаач, социологич Жеймс Бернхем 1987 оны долдугаар сарын 28 нд Коннектикут
муж улсын Кент хотноо элэгний өвчний улмаас ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.
МОНГОЛЧИЛСОН:
ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ, УДИРДЛАГЫН
АКАДЕМИЙН ДОКТОРАНТ, УЛС ТӨР СУДЛААЧ НЯМААГИЙН ОТГОНБАЯР
No comments:
Post a Comment