Жорж
Сорель
|
|
Georges Sorel
|
|
Мэндэлсэн он
|
1847 оны арваннэгдүгээр сарын 2
|
Мэндэлсэн газар
|
·
Шэрбур
|
Бие
барсан он
|
1922
оны наймдугаар сарын 29 (74 насандаа)
|
Бие барсан газар
|
·
Булонь-Бийанкур
|
Харьяалал
|
·
Франц
улс
|
·
Политехникийн
дээд сургууль
|
|
Туурвилын
хэл
|
Франц
хэл
|
Үндсэн
сонирхол
|
Гүн
ухаан
|
Жорж Эжен Сорель (Georges Eugène Sorel; 1847 оны арваннэгдүгээр сарын
2 — 1922 оны наймдугаар сарын 29) — болбоос Францын гүн ухаантан,
нийтлэлч, улс төрийн бодлоготон нэгэн болно. Сорелианизмын үзэл санааг цүглэгч.
Хүмүүсийн амьдралд, ялангуяа үндэсний үзэл санаанд домог зүй чухал нөлөөтэй гэх
түүний санаа социализм, анархизм, фашист онолд хүчтэй нөлөөлөл үзүүлсэн. Улс
төрийн амьдралд хүчирхийллийг тахин шүтэх санааг гаргасан. Оросын большевик
засаг, Италийн фашист төрд хүндэтгэлтэй хандаж байсан.
Цадаг намтар
Шэрбур хотноо дарсны
худалдаачны гэр бүлд мэндэлсэн.
Политехникийн дээд сургуулийг
дүүргээд зам тээврийн яаманд түшмэл болсон. 1879 оноос Пэрпиньянид амьдарсан.
1892 онд 45 насандаа гавьяаны амралтад гарч, тэр үеэс эхлэн Францын улс төрийн
амьдралд идэвхийлэн оролцох болсон.
Үзэл санаа
1889 онд Сорель анхны бүтээл
болох “Сократын үйл явц”, “Библийг энхийг аргаар судлах явцад оруулсан хувь”
зэргээ нийтлүүлсэн. Энэ үед тэрээр ёс суртахууны асуудалд голчлон анхаарч
байсан юм. 1902-1909 оны хооронд Анри Бэргсоны үзэл санаанд татагдаж байсан. Өөрийгөө
анархи синдикалист гэж үзэж байсан боловч 1909 оноос эзэн хаант засаглал,
үндэсний үзэл санааг шимтэн, хэт барууны “Аксьон Франсез” байгууллагыг үүсгэн
байгуулсан. Орос орон дахь 1917 оны аравдугаар сарын хувьсгалын дараа большевик
засаглал, түүний удирдагч Ленинийг шүтэх болсон. Бие барахын өмнө Италийн дуче
Бэнито Муссолинигийн фашист дэглэмийг сайшаах болсон.
Либерал ардчиллын үзэлд Сорель
ихээхэн таагүй хандсан байдаг. 1906 онд нийтлүүлсэн “Хүчирхийллийн тухай
эрэгцүүлэл” бүтээлдээ “Ардчиллыг өөрийн жам, мөн чанараар хөгжүүлж буй бүх
улсад амин хувийн атгаг хүсэлд хөтлөгдсөн хүмүүсийн арчаагүй байдал ноёрхдог
гэдгийг туршлага нотолж байна” гэжээ. “Идээ бээрэнд идэгдсэн тул хөрөнгөтнүүд
мөхөж байна”. “Хөрөнгөтнүүд үхэх ялаар шийтгэгдэж”, “устаж үгүй болох нь ердөө
цаг хугацааны асуудал болжээ”. Дэлхий ертөнцийг
хөрөнгөтний сүйрлээс аврах цорын ганц арга зам нь пролетарийн хүчирхийлэл мөн
гэж Сорель бичжээ.
Пролетарийн хүчирхийлэл
хөрөнгөтнүүдэд нөлөөлж, тэдний ангич ухамсарын өдөөхийн зэрэгцээ шинийг
эрэлхийлсэн, зүтгэлтэй, эвлэрэшгүй шинжийг тэдэнд суулгаж өгнө. Эндээс үзэхэд
хүн төрөлхтний түүхэнд пролетарийн хүчирхийлэл нийгмийн дэвшлийг авчрах агуу
хүч болно гэдгийг Сорель онцолсон байна. Пролетарийн хүчирхийллийн
тусламжтайгаар үгээгүй анги материаллаг байдлаа дээшлүүлээд зогсохгүй хүн
төрөлхтний зэрлэг, бүдүүлэг байдлаас ангижруулах болно. Тийм ч учраас пролетарийн
хүчирхийлллийг манай цаг үеийн баатарлаг үйл гэж үзэх болох юм.
Дайн, хүчирхийлэл үндэстэнд
сэргэн хөгжих, өөрийн мөн чанараа танин ухаарах боломж олгодог талаар дурдсан
байна. 1912 онд Бэнито Муссолини түүнтэй бүтээлтэй бүрэн хэмжээгээр танилцаж,
Сорелийг өндрөөр үнэлсэн байдаг. Фашист төрд сахилга бат, эрч хүч хайрлах цорын
ганц үзэл суртал гэдгийг цохжээ.
МОНГОЛЧИЛГО ХИЙСЭН: УЛС ТӨР СУДЛААЧ, ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН БАГШ НЯМААГИЙН
ОТГОНБАЯР
No comments:
Post a Comment