Monday, January 28, 2019

АВТАРКИ

АВТАРКИ(Грек хэлний autarkia – бие даасан байдал, сэтгэл ханамжтай байдал гэсэн үгийн үүтгэл болно) – улсаа эдийн засаг, нийгэм, соёлын хувьд тусгаарлах, түүнийг олон улсын харилцаа, соёл, улс төр, эдийн засгийн холбоо хамаарал, дэлхийн зах зээл, олон улсын хамтын үйл ажиллагаанаас ангид байлгахад чиглэсэн улс төрийн бодлого болно. Автарки бодлогын тухай анхлан Германы эрдэмтэн И. Х. Фихтэ «Арилжааны хаалттай улс» (1800 он) бүтээлдээ дурдсан байдаг. XX зуунд Германы социологид автарки байдлын зарчмыг Шпанно хамгаалж байсан. Автарки байдал нь Итали, Герман дахь фашист, нацист дэглэмийн эдийн засгийн бодлогын үндэс болж байв. Автарки байдлын нацист бодлогыг Гэринг 1936 онд Пруссын Ландтагт танилцуулсан яриандаа олон нийтэд илээр зарласан байдаг. Улмаар Герман улсыг дайнд бэлтгэх аж ахуйн төлөвлөгөөгөөр биелэлээ олсон билээ. Зарим тохиолдолд автарки байдал нь эдийн засгийн хөгжлөө эрчимжүүлэх замаар колонийн хараат байдлаас ангижрах гэсэн улсын эдийн засгийн бодлогын үндэс болдог байна. Гэхдээ олон улсын түвшинд хөдөлмөр хуваарилалт, нийгэм, шинжлэх ухаан, соёлын хаарилцан хамаарал эрчимжиж буй өнөө үед автарки байдал төдийлөн үр дүнтэй байж чадахгүй байна. Бичвэрийг бэлтгэсэн; А. П. Огурцов (О. А. Карелина, бас бус. 1990, 5).

Орчуулгын эх сурвалж


О. А. Карелина, А. Я. Гладышев, О. П. Осипова, and Ю. А. Мухин, . Современная западная социология: Словарь. Москва: Издательство Политической Литературы, 1990.